ЭНЭ САРЫН 27, 28, 29-НЫ ӨДРҮҮДЭД СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХГҮЙ

2024-06-25 95 0

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн санал авах өдөр, санал авах өдрийн өмнөх болон дараагийн өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй

Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/745 дугаар захирамжаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн санал авах өдөр, санал авах өдрийн өмнөх болон дараагийн өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 27, 28, 29-ны өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй. Мөн Монгол Улсын Их хурлын сонгуулийн санал авах өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд амархаар зохицуулалт хийгдээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ