
Хархорин сум бол жилдээ 50 мянгаад жуулчин хүлээн авдаг, аялал жуулчлалын тулгуур бүс нутаг. Өгөдэй хааны үүсгэн байгуулсан, эртний нийслэл Хархорум хотоос эхлэлтэй түүхэн дурсгалууд, олдворууд, өв соёлыг үзэж сонирхох гэж гадаад, дотоодын аялагчид багагүй зардал, зав гарган зорьж ирдэг.

Тиймээс угтах үйлчилгээг сайжруулах, тав тухтай орчинг бий болгох зайлшгүй шаардлага байгаа. Энэ хүрээнд улсын төсвийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 10.5 га газрыг “Аялал жуулчлалын гудамж” болгон тохижуулж байгаа юм.
Мөн “Эрдэнэ Зуу” музейн өмнөх бизнес, үйлчилгээний цэгүүдийн өнгө төрхийг өөрчилж, нэг загвартай, чанартай, дөрвөн улирлаар ажиллах боломжтой, халаалт, дулааныг зохицуулсан, хэрэглээний халуун, хүйтэн ус, камержуулалт, галын дохиоллыг шийдсэн үйлчилгээний төв барихаар зураг төслийг боловсруулсан.

Эдгээр ажлын явц байдалтай танилцаж, үүрэг чиглэл өгч, тухайн цэгт бизнес эрхлэгч иргэдтэй санал солилцон тодорхой зөвшилцөлд хүрлээ.
Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27