ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР 2021 ОНД УЛСЫН ТӨСӨВТ 4.1 ИХ НАЯД ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛСЭН НЬ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 54 ХУВИАР ӨСЖЭЭ

2022-01-25 478 0

УУХҮЯ Цар тахлын нөхцөл байдал уул уурхайн бүтээгдэхүүний экспортод сөргөөр нөлөөлж байгаа ч экспортын бүтээгдэхүүний үнийн өсөлт, хариу арга хэмжээний үр дүнд эрдэс баялгийн салбараас улсын төсөвт оруулж буй орлого өсөлттэй буюу 2021 оны төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлэв.

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 14,255.2 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3,853.3 тэрбум төгрөг буюу 37 хувиар өссөн байна.Үүнээс эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 4,114.4 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 1,441.0 тэрбум төгрөг буюу 53.9 хувиар өслөө.

Эх сурвалж: УУХҮЯ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ