“ЭРСДЭЛГҮЙ ӨРХ-АЮУЛГҮЙ ХӨРШ” АЯНЫ ХҮРЭЭНД ШИЛДЭГ ХОРООДЫГ ШАЛГАРУУЛНА

2022-08-30 255 0

НОБГ-ын дарга болон даргын зөвлөлийн гишүүд Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын төлөөллүүдийг хүлээж авч уулзан, хийж хэрэгжүүлж байгаа ажил, цаашид шинээр хэрэгжиж эхлэх төслүүдийн талаар санал солилцлоо.

“Дэлхийн Зөн Монгол” ОУБ, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Гамшигт тэсвэртэй орон нутаг төсөл”-ийг 8 дүүргийн 8 хороонд хамтран хэрэгжүүлж байна.

Төсөл хэрэгжиж байгаа дээрх хороодод “Аюулгүй ирээдүй айл өрхөөс…” уриатай “Эрсдэлгүй өрх-Аюулгүй хөрш” аяныг өнгөрсөн оны аравдугаар сарын 13-аас энэ оны наймдугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулсан бөгөөд аяны хаалтын ажиллагаа ирэх сарын 13-нд болж,  шилдэг хороодыг шалгаруулах юм.

Уулзалтын үеэр “Дэлхийн Зөн Монгол “ОУБ-аас тус газарт иргэдэд аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх шууд дамжуулалтын төхөөрөмжийг гардуулан өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ