Судалгаагаар өсвөр үеийнхний дунд эрүүл мэндийн дараах асуудлууд тулгарч байгааг Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвөөс мэдээлсэн. Тодруулбал нийт судалгаанд оролцсон хүүхдүүдийн,
– 41,8 хувь нь өдөр бүр хийжүүлсэн ундаа хэрэглэдэг
– 39,7 хувь нь гар угаах дадалд суралцаагүй
– 38,5 хувь нь өглөөний цай тогтмол ууж хэвшээгүй
– 26 хувь нь шүдээ угаадаггүй буюу заримдаа л угаадаг гэсэн дүн гарчээ. Мөн эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн 77,8 хувь нь шүдний цооролтой байсан нь манай улс хүүхдийнхээ эрүүл мэндэд яаралтай анхаарал хандуулж, тэднийг мэдлэгжүүлж, эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлэх зайлшгүй шаардлага байгааг харуулсан.
Тиймээс Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан улсын хэмжээнд анх удаа сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэхээр Боловсролын яамтай хамтран зургаан настнууд буюу ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын дунд нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулж эхлээд байна.
Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Боловсролын сайд П.Наранбаяр нар нийслэлийн Ерөнхий боловсролын 75 дугаар сургуульд ажиллаж, уг үзлэгийн явцтай танилцлаа. Энэ удаагийн эрт илрүүлгийн нэг онцлог нь илрүүлээд орхих бус оношлоод, эмчлээд, хяналтадаа авах. Өөрөөр хэлбэл тухайн хүүхдийг эрүүл болтол нь хяналт тавихаас гадна эрүүл мэндийн боловсрол олгосноор ирээдүйд Эрүүл монгол иргэн болох суурь нь тавигдах юм.
Levent su kaçağı tespiti Kartal’da su kaçağı tespiti için aradım, ekip çok profesyoneldi ve sorunumu hemen çözdüler. https://globalabout.com/ustaelektrikci