
Дархан хотын 60 жилийн ой энэ онд тохиож байна. Тиймээс ойдоо төсөвлөсөн мөнгөө эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа тоног, төхөөрөмж авч өгөх шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргасан.Ковидоос шалтгаалан хил хаасантай холбогдуулан энэхүү амьсгалын 5 суурин аппарат ирсэн юм.

Нийтдээ зохиомол амьсгалын суурин 10 аппарат авч өгөхөөс өнөөдөр 5-ыг нь ийнхүү өгч байгаа юм. Ингэснээр аймгийн хэмжээнд зөөврийн 10, суурин 20 амьсгалын аппараттай болж байна.Тус аппарат нь дан ганц ковидоор өвчилсөн иргэдийг эмчлэхээс гадна халдварт, төрөх, хүүхэд, насанд хүрэгчдийн эрчимт эмчилгээнд ашиглагддаг байна. Цаашдаа үлдсэн 5 аппаратыг авах эсэх талаар харилцан ярилцаж шийдвэрлэнэ.

Эрүүл мэндийн салбарт өөр ямар чухал шаардлагатай тоног төхөөрөмж хэрэгтэй байгааг судалж үлдсэн төсвийг зарцуулах боломжтой гэдгийг аймгийн Засаг дарга тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үеэр онцолж байсан юм.
Эх сурвалж: ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗДТГ
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27