ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ

2022-03-21 491 0

Дорнод аймгийн хэмжээнд 15-34 насны хүн амын дундах архи, тамхины тархалтын судалгааны үр дүнгээс харахад 4 хүн тутмын 1 нь тамхи татдаг, 3 хүн тутмын 1 нь архи, согтууруулах ундааг ямар нэг хэмжээгээр хэрэглэж байгаа нь нийгмээрээ хүлээн зөвшөөрөх хандлагатай болсон учир хорт зуршлын хэрэглээг бууруулах ажлыг орчин үеийн арга хэрэгслүүдийн тусламжтайгаар зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Архи тамхины буруу хэрэглээ нь өөрийгөө хянах чадварыг алдагдуулж санамсаргүй гэмтэл бэртэл, зуурдын үхлийн томоохон шалтгаан болсоор байна.

Аймгийн Засаг даргын 2022 оны А/96 дугаар захирамжаар Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах дэд хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн иргэдийг архины хор уршгаас урьдчилан сэргийлэх мэдлэг хандлагыг нэмэгдүүлэх боловсрол олгох, архины шалтгаант сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийх, эмчлэн эрүүлжүүлэх, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх цогц арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ