“ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨР” -ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2023-08-02 187 0

Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 03 тогтоолоор батлагдсан “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр” 3 дахь жилдээ хэрэгжиж байна.

Хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл чийрэг эр хүн” арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлуулан бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлэн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх чиглэлээр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын их эмчийг урологийн эмчээр бэлтгэсэн нь яаралтай болон төлөвлөгөөт урологийн мэс заслыг орон нутагтаа хийх боломжтой болсон байна.

Цаашид андрологийн чиглэлээр эмч бэлтгэн урологи, андрологийн тусламж үйлчилгээг орон нутагтаа зохион байгуулах юм.

2022 онд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр архины шалтгаант сэтгэц зан үйлийн стандарт эмчилгээнд зорилтот бүлгийн 20 иргэнийг хамруулан эрүүлжилт 100 хувь байна.

Архины хор уршиг сэдэвт сургалтыг хөдөөгийн болон төвийн 3500 гаруй хүн амд зохион байгуулсан ба архины асуудалтай болон хамааралтай хэрэглэгчдэд сэтгэлзүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх кабинетыг БОЭТ-ийн сэтгэц наркологийн тасгийг түшиглэн байгуулж 100 гаруй иргэдэд бүлгийн болон хувьчилсан зөвлөгөө өгөөд байна.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ