Эрээн хотын Шуурхай штабын мэдээллээр, 2022 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 17:00 цагаас эхлэн тус хотын дунд эрсдэлтэй гурван бүсээс бусад газрын хөл хориог цуцлах шийдвэр гаргажээ.
Үүнээс гадна
- Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээн, хотоос гарах иргэд 48 цагийн ПСР шинжилгээ хийлгэж нэвтрэх
- Өндөр эрсдэлтэй бүсээс ирж буй иргэд 7 хоног нэгдсэн тусгаарлалтад, дунд эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд долоо хоног гэрийн тусгаарлалтад, бусад газраас ирсэн иргэд оршин суугаа газраа гурван хоногт хоёр удаагийн шинжилгээ хийлгэсний дараа гарах,
- -Хотын бусад олон нийтийн үйлчилгээний газруудыг Шуурхай штабын шийдвэр гартал түр хугацаагаар нээхгүй байх зэрэг шийдвэрүүдийг гарсан гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.