ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛТАЙ ХОЛБООТОЙ ЗӨРЧИЛ ДУТАГДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2024-03-26 85 0

ЭМДЕГ-ын удирдлагын шуурхай хурлыг 7 хоног бүрийн мягмар гарагт зохион байгуулж, эрүүл мэндийн даатгалтай холбоотой цаг үеийн асуудлыг удирдлагын түвшинд хэлэлцэж, холбогдох чиглэлүүдэд даалгавар өгч, шуурхай шийдвэр гарган ажиллахыг зорьдог 

Өнөөдрийн хурлаар аймгуудын эрүүл мэндийн даатгалын хэлтсээс хагас сард хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хүргэлээ. Тухайлбал орон нутгийн  эрүүл мэндийн даатгалын хэлтсээс аймгийн иргэддээ даатгалын ач холбогдлыг сурталчлах чиглэлээр олон нийтийн хэрэгслээр мэдээ мэдээлэл хүргэн ажилласан байна. 

Эрүүл мэндийн даатгалаа давхардуулан төлөх тохиолдол цөөнгүй байдаг. Өмнөх жилүүдийн давхардуулж төлсөн даатгалаа буцаан авах боломжтой ч нийгмийн даатгалын байгууллагын санхүүгийн баримтыг үндэслэж иргэдийг өргөдлийг шийдвэрлэх нөхцөл бүрдсэн байна. 

Эрүүл мэндийн даатгалтай холбоотой зөрчил дутагдлыг илрүүлж цаг тухайд нь шуурхай арга хэмжээ авч ажиллахыг хариуцсан алба нэгжүүдэд үүрэг болголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ