ЭСТОНИ УЛСЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДТАЙ ТАНИЛЦЛАА.

2024-03-29 88 0

Эстони Улсын Талинн хотын ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургууль нь үндсэн хөтөлбөр болон хичээлээс гадуурх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг. Сургалтын төлөвлөгөөг сургууль бүр өөрсдөө баталж хэрэгжүүлдэг. Энэхүү сургуулийн хувьд өдөр бүр багадаа нэг удаа 20 минут гадаах талбайд хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Мөн Сурагчид сургуулийн анги танхимыг хичээлийн бус цагаар 17:00 цаг хүртэл чөлөөтэй ашиглах боломж олгожээ.

Сурагчид 1-р ангиасаа Англи хэл, 6-р ангиасаа Орос, Герман хэлийг сонголттойгоор сурах боломжтой. Мөн 1-р ангиас эхлэн бүх сурагчид дижитал технологи ашиглалт, Робот техникийн сургалтад хамрагддаг хөтөлбөртэй байна. Мөн цахимаар бие даан суралцах боломжтой. Бие даан суралцах сургалтаа авч цаг тухай бүрт бие даалтаа багшдаа илгээн 3 сар тутам нэг өдөр сургуульдаа биеэр ирж суралцана. Хичээлээс гадуурх хөтөлбөрт 20 гаруй сайн дурын клуб үйл ажиллагаа явуулдаг. Тухайн клубын үйл ажиллагааг сургуулийн багш нараас дэмжин туслах хэлбэрээр ажилладаг.

Багш, ахлах багш, удирдах ажилтныг чадавхижуулахдаа өөр салбарын бизнесийн байгууллагад 3-9 сарын хугацаатай давхар ажиллуулан суралцуулдаг. Энэ нь тухайн сургуульд бизнесийн байгууллагын удирдлага, менежментийн сайн туршлагыг нэвтрүүлэхэд сайн үр дүн үзүүлдэг юм байна. Сургууль нь багш ажилтны үйл ажиллагаанд Ekool.eu үндэсний платформыг ашигладаг. Энэхүү платформыг энэ хичээлийн жилээс эхлэн лицензтэйгээр ашиглуулдаг болжээ.

Мөн Багшийн сургалтад дижитал материал, контентыг бүрэн ашигладаг болсон тул цаасан материал ашиглалт маш бага тухай сургуулийн багш танилцууллаа. Багш сурагчид бүгд GOOGLE WORKSPACE, Chromebook ашиглан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Сургуулиас сурагч бүрийг Chromebook-ээр хангадаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ