Эхний хагас жилд 154 иргэний 52.874.000 төгрөгийн хохирол барагдуулсан байна.

2024-06-27 53 0

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д эхний хагас жилийн байдлаар 115 утсанд 2050, чатботод 147, и-баримт аппликейшнд 115, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 69, нийт 2348 иргэн хандсан байна.

Үүнээс 2103 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 21 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 1 иргэний гомдлыг өргөдлөөр оруулан, 11 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, 58 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 154 иргэний 52,874,000 төгрөгийн  хохирлыг барагдууллаа. 

Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 942, харилцаа холбоо 126, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 61, цахилгаан 39 , банк, санхүү, даатгал 151 барилга 71, боловсрол 37, контор 188 , нийслэл төрийн үйлчилгээтэй холбоотой 34,  НӨАТ 47, өрсөлдөөн 40 , СӨХ  77,  тасалбартай холбоотой 9, түрээсийн үйлчилгээ 11, шатахуун 32, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 56,  бусад асуудлаар  318 иргэн хандсан байна. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ