Хүүхэд, өсвөр үеийнхэнд эх оронч, хүмүүнлэг, бие даасан иргэн болж төлөвших, багаар ажиллах, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шийдвэр гаргах, бэрхшээлийг даван туулах, бусдын өмнө хариуцлага хүлээх чадвар, эерэг хандлага бий болгох зорилготой Хүүхэд хөгжлийн “Эх орон 36” сургалтыг Үндэсний батлан хамгаалах их сургуулийн дэргэдэх Шонхор зусланд амжилттай зохион байгууллаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа оролцож, сургалтын явцтай газар дээр нь танилцсан. Тэрээр, “Эх орон 36 хөтөлбөрийг 2017 онд улс даяар нэг удаа хэрэгжүүлсэн. Тэрнээс хойш зогссон байсныг одоо сэргээхээр ажиллаж байна. Энэ хөтөлбөр эх орныхоо үнэ цэнийг мэддэг, цаашлаад эх орноо хайрладаг, биенээ ойлгож хайрлаж дэмждэг, хариуцлагатай иргэд байх чадварыг богино хугацаанд суулгаж чадаж байна.
Хүүхдийн хамгаалал чухал хэдий ч бид хүүхэд хөгжлийн асуудлыг бага зэрэг орхигдуулжээ. Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг дэмжиж салбар байгууллага, эцэг эх, асран хамгаалагч хамтран ажиллаж хүүхдүүддээ зориулсан эх оронч хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна. Хүүхдийн зусланг боловсролын салбартай уялдуулах нь чухал. Цаашлаад 15-16 насны хүүхдүүдийг энэ хөтөлбөрт заавал хамруулж байх хэрэгтэй” гэлээ.
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын үндэсний зуслангуудын холбоо, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Монголын Скаутын холбоо зэрэг байгууллагуудын хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан сургалтыг олон талт арга зүйгээр явуулсан сургалт амжилттай өндөрлөлөө.
Эх сурвалж: Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27