Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн ерөнхий боловсролын дунд сургуульд 79 хүүхэд суралцаж, 19 багш, ажилтан ажиллаж байна. Биеийн тамирын болон технологийн багш дутагдалтай байгаа аж.
Сумаас Ялалт багийн сургуулийн хүүхдийн тоог нэмэгдүүлэх, багш нарын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, Засаг дарга М.Бадамсүрэн “Ялалт багийн хөгжлийг дэмжиж, багш, эмч нарт орон нутгийн нэмэгдэл, төрийн албан хаагчийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх, хүүхдийн ая тухай амьдрах нөхцөлийг хангах чиглэлээр дотуур байр барих, цаашид Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд худалдаа, үйлчилгээ, үйлдвэрийг дэмжиж хүн амын тоог нэмэгдүүлэхийг чухалчилна” гэв.