Япон Улсын Канагава мужийн Зама хотын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг Агапэ төвийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

2024-10-23 31 0

Тус төвийн гүйцэтгэх захирал Сериа, Удирдах зөвлөлийн дарга Мотодо нар Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа бөгөөд Энэрэл МБС-тай хамтран ажилладаг.

Дэмжих төвийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрсөн цагаас эхлэн боловсролын бүх түвшинд, тасралтгүй, шаардлагатай үйлчилгээг үе шаттай авах тогтолцоог бүрдүүлэн өөртөө үйлчлэх, бусадтай харилцах, нийгэмд дасан зохицож, бие даан амьдрах, ажиллах, тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих, идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэх нөхцөлийг бүрдүүлэх чиглэгддэг байна.

Үйл ажиллагаа нь: Зөвлөгөө өгөх үйлчилгээ, Өдөр өнжүүлэх, Богино хугацаагаар хүлээн авах үйлчилгээ үзүүлэх, Урт хугацаагаар байрлуулж асрах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн хэлбэрүүдтэй.

2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн Боловсролын газраас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг түшиглэсэн дэмжих төвүүдийн загварыг бий болгохоор зорьж ажиллаж байгаа бөгөөд Япон Улсын туршлагаар Монголд нутагших дэмжих төвийн үйлчилгээг бий болгоход хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ