“ҮДИЙН ХООЛНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ” САЙНЦАГААН СУМЫН МАНДАЛ, ГОВИЙН ИРЭЭДҮЙ ЦОГЦОЛБОР СУРГУУЛИУДАД ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО

2022-10-11 142 0

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ийн “Үдийн хоолны үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-д Сайнцагаан сумын Мандал, Говийн ирээдүй цогцолбор сургууль хамрагдаж төслийн төлөвлөлтийн үе шат дуусаж хэрэгжилтийн үе шат эхэлж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр Сайнцагаан сумын удирдлага болон төслийн ажилтнуудыг хүлээн авч уулзлаа.

2023, 2024 онуудад хэрэгжих энэхүү төсөл нь сурагчдын үдийн хоолны нэр төрөл, чанарыг нэмэгдүүлэх мөн орон нутгийн үйлдвэрлэгчид, хүнсний ногоо тариаланчдын бүтээгдэхүүнийг дэмжиж хэрэглээндээ нийлүүлэхийг зорьж байгаа юм.

Төслийн зүгээс сургууль, цэцэрлэгийн үдийн хоол үйлдвэрлэлийн худалдан авах ажиллагаанд орон нутгийн үйлдвэрлэгчдийг оролцох боломжийг судлан Боловсрол, шинжлэх ухааны яаманд саналаа хүргүүлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ