ҮЕРИЙН ДАРААХ ХОР УРШГИЙГ АРИЛГАХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

2023-07-21 67 0

Баян-Өлгий аймагт Долоодугаар сарын 18-ны орой орсон хүчтэй аадар борооны улмаас Өлгий сумын 2, 3,4,12,13 дугаар багуудад үер бууж, айл өрхүүд усанд автагдсан.

Үүнтэй холбогдуулан үерийн дараах хор уршгийг арилгах, усанд автсан гудамж, талбайг цэвэрлэх, Цэвэрлэгээ зохион байгуулах, Иргэдийг цэвэр усаар хангах, Тээврийн хэрэгслээр хангах, Барилга, дэд бүтэц зам тээвэр, цахилгааны аюулгүй байдлыг хангах, Халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэх, бохирдсон худаг, муу усны цооног ариун цэврийн газрын нүхийг /нүхэн жорлон/ аюулгүй болгох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, эрүүл ахуйн зөвлөмж өгөх, сурталчилгаа хийх, Аюулгүй байдал хэв журмын асуудал хариуцсан, Тусламж, хүмүүнлэгийн ажил зохион байгуулах, Ариутгал, халдваргүйжүүлэлтийн, Хохирлын хэмжээ тогтоох зэрэг ажлын хэсгүүдийг байгуулсан.

Уг арга хэмжээний хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчид үерийн усыг тогтоосон газарт асгах, гарсан хог хаягдлыг нэгдсэн хогийн цэгт буулгах ажилд хяналт тавьж ажиллаж байна.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ