“ҮЛГЭР, ДОМОГ, ӨВ, СОЁЛ” ТӨСЛИЙН “МЭРГЭН ТҮШМЭД” ХӨТӨЛБӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-10-26 323 13

“Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө” НҮТББ нь Соёлын яамны “Соёл, урлагийг дэмжих сан”-гийн дэмжлэгтэйгээр “Үлгэр, домог, өв соёл” төслийг 2022 оны 09 сарын 17-оос 11 сарын 10-ны хооронд “жишиг төсөл” хэлбэрээр хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд Улаанбаатар хотын 9 дүүргийн ЕБС-ийн нийт 15 сургууль, 5.200 сурагчид шууд хамрагдаж байна.

Төсөл нь үйл ажиллагааныхаа чиглэлээс хамаарч 15 төрлийн хөтөлбөртэй бөгөөд өнөөдөр “Мэргэн Түшмэд” хөтөлбөрийн зочноор Соёлын Яамны Соёлын Бодлогын Хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг уригдан оролцож Нийслэлийн Ерөнхий Боловсролын лаборатори 33 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагчдыг Соёлын Яаманд хүлээн авч уулзлаа. Д.Наранцэцэг нь төслийн “Хүн ба байгалийн шүтэлцээ” сэдвийн агуулгад нийцсэн үлгэр, зохиол уншиж, ярилцлага өрнүүлсэн ба Соёлын Яамны үйл ажиллагаа, тус салбарын мэргэжлийн онцлогийг хүүхдүүдэд танилцуулах, тэдгээрийн сонирхсон асуултад хариулах, ном уншихад үлгэрлэж, үнэ цэнтэй цагийг өнгөрүүллээ.

Уулзалтын үеэр Ж.Тэгшжаргалын “Эмч жараахайтай, эх дагинын нэртэй хотын хөдөө” эхийг сурагчдад уншиж, агуулгыг ярилцахын сацуу Монгол Улсын хөгжлийн Бодлогын баримт бичгүүд, 2020-2024 оны Соёлын Яамны Стратеги төлөвлөгөө, Соёлын Сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль тогтоомжууд, Бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэхээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч танилцууллаа. Улмаар Соёлын Яамны бүтэц, үйл ажиллагааны чиглэлүүд, тус салбарын мэргэжлийн чиг хандлага, төрийн албан хаагчийн мэргэжлийн онцлогуудын талаар ярилцаж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж сурагчдад мэргэжил сонголтод үнэтэй зөвлөгөө өглөө.

/эх сурвалж: Соёлын яам/


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ