
“Монгол цэргийн өдөр”, “Зэвсэгт хүчний 103 жил”, Онцгой байдлын газар нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жил, Шүүх шинжилгээний байгууллага үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн баярыг тохиолдуулан Дундговь аймгийн Төрийн цэргийн байгуулал, Хууль сахиулах болон тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын дунд зохион байгуулсан Үндэсний бөхийн барилдаанд 13 байгууллагын 32 бөх үнэн хүчийг үзэн барилдлаа.

Үндэсний бөхийн барилдааны шөвгийн дөрөвт Онцгой байдлын газрын бөх, ахлах ахлагч Т.Балдан, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бөх А.Мөнх-Эрдэнэ, Цагдаагийн газрын бөх, ахлагч М.Ёндон, Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламжийн бөх, ахлах ахлагч Э.Төмөргарьд нар үлдэж, Онцгой байдлын газрын бөх Т.Балдан түрүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бөх А.Мөнх-Эрдэнэ үзүүрлэсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗДТГ