ҮНДЭСНИЙ ХЭЛ, БИЧГЭЭ ХИЛИЙН ЧАНАДАД СУРТАЛЧИЛЖ БАЙНА

2023-05-08 174 0

Жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагт эх хэл, үндэсний бичгийн баяраа албан ёсоор тэмдэглэж эхэлснээс хойш 20 дахь жилтэйгээ золгож байна.

“Бид эх хэл, үндэсний бичгээ сурч хамгаална. Судалж хамгаална. Хэрэглэж хамгаална. Эх хэлээр үндэсний агуулга бүтээж, түгээж хамгаална” гэдэгчлэн түүхт энэ өдөр үндэсний хэл, бичгээрээ уран яруу бичиж, бусдадаа сурталчлан таниулж яваа олон офицер, ахлагч, түрүүч, байлдагч, сонсогчдын төлөөлөл болгож Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн Соёл хүмүүжлийн офицер, ахлах дэслэгч Б.Долгорсүрэнг онцолж байна.

Тэрээр 2017 оноос эхлэн эх бичиг судлаач, уран бичээч Б.Алтантуяа багшийн “Уран бичлэг”-ийн сургалтад суралцсан цагаас хойш одоог хүртэл бийрэн бичлэгээр суралцаж офицер юм. БХЯ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Монгол бичгийн тэмцээнд 2019, 2022 онуудад “Уран бичлэг”-ийн төрөлд тэргүүн байр эзлэж байсан бөгөөд өдгөө БНӨСУ-д явагдаж буй Нэгдсэн Үндэсний байгууллагын мандаттай UNMISS энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байгаа эмэгтэй цэргийн алба хаагчдын нэг.

Ахлах дэслэгч Б.Долгорсүрэн ажиллагааны газар оронд дэлхийн орнуудын энхийг сахиулагчдад үндэсний соёл, бичгээ сурталчлах үүднээс нэрсийг нь уран бичин бэлэглэж, эх орныхоо өв соёлыг түгээн дэлгэрүүлж яваа юм.

Түүхт өдөр баярын сэтгэгдлээ хуваалцахдаа “Монгол хүнийг Монгол гэж хэлүүлэх ганц зүйл бол Монгол хэл бичиг. Дэлхийн хэмжээнд гайхалтай гэж үнэлэгдсэн 7 бичиг үсэг байдгийн нэг нь монгол бичиг. Монгол бичиг бол угтаа хүн бичиг гэдэг. Толгой, титэм, гэдэс, шилбэ гээд хүний бүх шинж чанар түүнд агуулагдаж байдаг учраас тэр. Хуульд зааснаар 2-хон жилийн дараа буюу 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн болон нутгийн өөрөө удирдах бүх байгууллага албан хэргийг кирилл ба монгол бичгээр хөтлөн явуулах болохоор бүх нийтээр хос бичигтэн болоход анхаараасай гэж хүсдэг. Миний хувьд цэргийн багийнхаа удирдлагуудын өгсөн үүргийн дагуу дэлхийн орнуудын Зэвсэгт хүчний удирдлага, албан тушаалтнуудад монгол бичгээрээ нэрийг нь болоод “Баярлалаа” гэдэг үгийг сийлж бэлэглэдэг. Ямар яруу тансаг бичиглэл вэ гэхэд нь их баярладаг шүү” гэсэн юм.

Ташрамд дурдахад, одоогоос яг хагас зуун жилийн өмнө буюу 1973 онд тухайн үеийн БНМАУ бүх нийтээр бичиг үсэгтэн улс болсныг НҮБ зарлаж байжээ.

Монгол туургатнууд дөрвөлжин, тод, соёмбо, төвөд, вагиндра, кирилл гэх мэт олон төрлийн бичиг үсгийг хэрэглэж ирсний дотроос хамгийн удаан бөгөөд тасралтгүй хэрэглэгдсээр ирсэн нь чухамдаа монгол бичиг ажээ.

Эх сурвалж: Ахмад Д.БОЛОР


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ