Үнэт эдлэл хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг илрүүлжээ

2023-04-04 269 0

Истанбул-Улаанбаатар чиглэлд “Туркиш Эйрлайнс THY-236” дугаартай онгоцоор энэ сарын 3-4-нд шилжих шөнө зорчсон 32 настай, эрэгтэй “М” нь улсын хилээр хууль бусаар үнэт эдлэл нэвтрүүлжээ. 

Тодруулбал, тэрбээр 371.9 грамм монет, 5,206.4 грамм мөнгөн эдлэл авч явсан байна.

Уг хэргийг иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ