
Дарханы Мэргэжлийн Үсчин, Гоо засалч, Хумс засалчдын Нэгдсэн Холбоо НҮТББ-аас өнөөдөр /2023.06.06/ Дархан-Уул аймагт “Үсчин гоо, сайханы үйлчилгээний стандартын өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага” форум зохион байгуулагдлаа.
Уг форумд үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын 70 гаруй төлөөлөл хамрагдсан байна. Монгол Улсын Засгийн Газрын 291-р тогтоол, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөр болон үсчин, гоо сайхны үйлчилгээний салбарын стандартын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжүүлэлт, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартыг сурталчилан таниулсан онцлогтой боллоо.
Форумыг Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсийн мэргэжилтнүүд нь Стандартчилал техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Засгийн Газрын 291-р тогтоол, холбогдох таван стандартын талаар сургалт, мэдээлэл хийлээ.
Энэхүү арга хэмжээнд аймгийн ЗДТГ, “Шилдэг Мастер” сургалт, судалгаа, үнэлгээний төв, “Чимэг Бьюти академи” сургалтын төв оролцож холбогдох мэдээллийг өгсөн байна.
.jpg)
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27