“ӨВЛИЙН ИДЭШ” АРГА ХЭМЖЭЭ ЭНЭ САРЫН 20- Н ХҮРТЭЛ ДУУСТАЛ ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ГАДНА ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2021-12-11 835 0

Нийслэлийн хүн амын өвлийн хүнсний хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш” арга хэмжээг зохион явуулж байна. Уг арга хэмжээнд 16 аймгийн 200 гаруй иргэн, 20 аж ахуйн нэгж оролцож, мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, гурил, цагаан будаа, ургамлын тос, жимс, жимсгэнэ, хүнсний нарийн ногоог борлуулж байна. Эхний 5 өдрийн байдлаар нийт 16 аймгаас 354.1 тонн махыг 3 тэрбум гаруй төгрөгөөр борлуулжээ.

Тэгвэл Баянзүрх дүүрэгт “Өвлийн идэш” арга хэмжээг 12 дугаар сарын 8-аас эхлэн 20-ны өдрийг дуустал Тэнгэр худалдааны төвийн гадна талбайд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдаж байна

Энэ үеэр Хэнтий, Дорнод, Дорноговь, Хөвсгөл аймгийн гарал үүсэл нь баталгаажсан эрүүл малын мах, сүү, цагаан идээ зэрэг орон нутгийн онцлогийг шингээсэн бүтээгдэхүүн худалдан борлуулах юм.

Уг арга хэмжээг цар тахлын халдвараас сэргийлэн,  халдвар хамгааллын дэглэмийг баримталж,  стандартын дагуу зохион байгуулж байна.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ