Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар аюулгүйн нөөцөд шаардлагатай өвс, тэжээлийг бүрдүүлэх зорилгоор засаг Дархан-Уул аймагт ажиллалаа. Монгол Улсын Засгийн газрын 277 дугаар тогтоолын хүрээнд Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах тухай аймгийн Засаг даргын А/395 дугаар захирамжаар ажлын хэсгийг байгуулан 57 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд аймгийн аюулгүйн нөөцөд өвс 200 тн, тэжээл 50 тн, сумдын аюулгүйн нөөцөд өвс 50 тн, тэжээл 30 тн-оос доошгүйг бэлтгэх, иргэд малчдыг нэмэлт өвс тэжээл бэлтгэх үүрэг чиглэл өгсөн.
Тус ажлын хүрээнд аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Техник дундын үйлчилгээнд нийлүүлэгдсэн трактор, техник тоног төхөөрөмжөөс ашиглан аймгийн аюулгүйн нөөцөд бүрдүүлэх шаардлагатай 200 тн өвсний 100 тн-ыг Дархан-Уул аймагт хадлан бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Баялаг Ургац” ХХК тай нийт 4 төрлийн трактор, техник тоног төхөөрөмжийг ашиглуулах гэрээ байгуулан аюулгүйн нөөцийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27