ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН СУМДАД АЙМГИЙН АЮУЛГҮЙН НӨӨЦӨӨС ӨВС, ТЭЖЭЭЛИЙН ДЭМЖЛЭГИЙГ ҮЗҮҮЛЖ БАЙНА

2024-01-19 136 0

Дорнод аймгийн Онцгой комиссын шийдвэрээр өвөлжилт хүндэрсэн сумдад өвс, тэжээлийн дэмжлэгийг хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Цагаан зудтай болон цагаанаар зудархуу ангилалд шилжсэн Баянтүмэн, Булган, Сэргэлэн, Хөлөнбуйр, Чойбалсан сумдын мал сүргийг эрсдэлээс хамгаалах зорилгоор аймгийн аюулгүйн нөөцөөс тус бүр 1000 боодол буюу 5000 боодол 100 тн байгалийн хадлан, цагаан зудтай Булган, Гурванзагал, Дашбалбар, Матад, Халхгол сумд цагаанаар зудархуу Баяндун, Баянтүмэн, Баян-Уул, Сэргэлэн, Хөлөнбуйр, Хэрлэн, Цагаан-Овоо, Чойбалсан сумдад Улсын аюулгүй нөөцөөс 60 тн (2400 шуудай) тэжээл, аймгийн аюулгүйн нөөцөөс 30 тн (1200 шуудай) тэжээлийг тус тус хөнгөлөлттэй үнээр олголоо. Сумдад олгосон энэхүү өвс, тэжээлийг сумдын Засаг даргын тамгын газраас хариуцан малчдад олгох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ