Боловсролын салбарын ёс зүйн жилийн хүрээнд “Төрийн албаны үнэт зүйл ба багшийн ёс зүй, жендэрийн мэдрэмжтэйгээр боловсрол олгох нь сургалт”-ыг Өвөрхангай аймагт зохион байгуулж байна. Боловсрол, шинжлэх ухааны яам, Төрийн албаны зөвлөл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Канад Улсын Засгийн газрын дэмжлэгээр хэрэгжүүлж буй ”Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн багтай хамтран дээрх сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Сургалтыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр явуулж байгаа. Танхимаар 60 гаруй багш, ажилтан, цахимаар сумдын 25 сургууль, 35 цэцэрлэгийн 227 багш нар оролцож байна. Сургалтыг нээж БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамбаа, тус аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн нар үг хэллээ.
Энэхүү сургалтаар багш, ажилтан, ёс зүйн зөвлөлийн гишүүд:
-Төрийн албаны үнэт зүйл, боловсролын салбарт ёс зүйн зөвлөлийн байр суурийг шинээр харахуй
– Шийдвэр гаргах явц дахь ёс зүйн эрсдэл
– Сэтгэлгээний өөрчлөлтийн шинэлэг арга хэрэгслүүд
-Дизайн сэтгэлгээг боловсролын салбарт хэрэглэх
– Төрийн албан хаагчийн зарчимч, шударга байдлыг нэмэгдүүлэх нь
– Жендэрийн мэдрэмжтэйгээр боловсрол олгох нь
– Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага зэрэг сэдвээр багш, судлаачдын хичээлд оролцож, дадлага ажил хийнэ. Мөн багшийн хөгжил, хамтын ажиллагааны талаар шинэ мэдлэг мэдээлэл “Багшийн андгай” төслийг хэлэлцүүлнэ.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27