Тус суманд энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын олон ажил хийгдэнэ. Сумын хуучин эмнэлэг аж ахуйн аргаар баригдсан, мөөгөнцөртсөн, ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан учраас 15 ортой өргөтгөлийн шинэ барилга барихаар өнөөдөр шав тавих ёслолыг хийж, “Бако констракшн” ХХК-иас гүйцэтгэлийн ажлаа эхлүүллээ.
Хэдийгээр туршлагатай компани барилгын ажлыг гүйцэтгэх ч зураг төсөв, чанар стандартын дагуу баригдаж байгаа эсэхэд сум, эмнэлгийн удирдлагаас байнгын хяналт тавьж, хамтарч ажиллах ёстойг аймгийн Засаг дарга А.Ишдорж энэ үеэр хэллээ.
Саяхан тус эмнэлэгт улсын төсвийн хөрөнгөөр түргэн тусламжийн суудлын автомашиныг нийлүүлсэн бөгөөд эдгээр ажлын үр дүнд сумын 8 мянга гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй, чанартай хүргэх боломж нөхцөл бүрдэх юм.
Мөн 6.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төвийг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл хэрэгжүүлэхээр Барилга, хот байгуулалтын яаманд сонгон шалгаруулалтыг зарлаад байна. Хужирт – Бат-Өлзий сумдыг холбох 49 км хатуу хучилттай авто замын ажил удахгүй эхлэх юм байна.
/эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27