
“Үндэсний контент” ХХК нь “Монгол улсын сумдын товчоон 330” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж үүгээр дамжуулан сумдын түүх, мэдээлэл, байгаль газарзүйн байршил, түүхт хүмүүс, тухайн газар нутгийн онцлог зэргийг дүрсжүүлэн түүх болгон үлдээж байгаа юм.
Иймд “Өмнөговь аймаг байгуулагдсаны 90 жил”-ийн ойн хүрээнд сумдынхаа түүх, онцлогийг харуулсан контент нэвтрүүлгүүдийг бэлтгүүлэхээр гэрээ байгууллаа.
/эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ/