ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ХЭМЖЭЭНД 5-Р САРЫН 15 ӨДРӨӨС ЭХЛЭН “ЭЛЕКТРОН ТАМХИ” ХУДАЛДАН БОРЛУУЛАХЫГ ХОРИГЛОЛОО

2023-04-24 86 0

Насанд хүрэгчид төдийгүй өсвөр насны хүүхдүүд электрон тамхи йг хэрэглэх тохиолдол ихэссээр байна.

Электрон тамхи нь утаат тамхи шиг хортой биш гэх ч электрон тамхины шингэнд дараах бодисууд агуулагддаг байна.

Үүнд:

Никотин – өсвөр насны хүүхдүүдийн тархины хөгжилд муугаар нөлөөлөх, донтуулах үйлчилгээтэй.

Propylene glycol – юмсыг хөлдөөхгүй байлгах болон мананцрын машинд хиймэл утаа бий болгоход хэрэглэдэг бодис.

Карсиноген – ацетилальдигид болон формальдегид агуулсан хавдар үүсгэгч химийн нэгдэл

Бензол – бензол нь хорт хавдар болон бусад өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлж, зарим тохиолдолд толгой эргэх, өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Акролеин (Acrolein) – гербицид буюу ургамлын хор бүхий хогийн ургамал устгах хор бөгөөд уушги гэмтээх аюултай.

Диацетил (Diacetyl) – bronchiolitis obliterans гэж нэрлэгдэх уушгины өвчин үүсгэгч химийн нэгдэл

Diethylene glycol – уушгины өвчин үүсгэгч, хөлдөхөөс сэргийлэх химийн хорт бодис.

Хүнд металлууд бүхий никель, цагаан тугалга, хар тугалга гэх мэт

Кадми (Cd) – амьсгалын замын асуудал, өвчин үүсгэгч утаат тамхинд агуулагддаг хорт металл

Ultrafine – амьсгалах үед уушгинд орох нарийн ширхэгт тоосонцрууд зэргийг тус тус агуулдаг байна.

Иймд Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд худалдаалахыг хориглож байна.

Элэктрон тамхи болон түүний дагалдах хэрэгслийг худалдаалдаг аж , ахуй нэгж байгууллагууд дараах хугацаанаас худалдаалахгүй байхыг анхааруулж байна.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ