ӨНДГӨВЧНИЙ ОЛОН УЙЛАНХАЙЖИХ ХАМ ШИНЖИЙГ ЭМЧЛЭХ, ЦӨСНИЙ ЧУЛУУТАЙ ХҮҮДИЙГ АВАХ МЭС ЗАСЛЫГ НЭГ ДОР АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ

2022-04-06 488 0

Амгалан амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн мэс заслын практикт хөнөөл багатай мэс засал болох дурангийн мэс заслыг зонхилон хийхийг зорин ажиллаж, мөн ерөнхий мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж эхлээд байна.

 Дээрх зорилтын хүрээнд эмэгтэйчүүдийн талаас “Өндгөвчний олон уйланхайжих хам шинж”, ерөнхий мэс заслын талаас “Цөсний хүүдийн чулуут үрэвсэл” оноштой нөхөн үржихүйн насны эмэгтэйд дурангийн мэс заслаар өндгөвчний олон уйланхайжих хам шинжийг эмчлэх болон цөсний чулуутай хүүдийг авах хоёр өөр төрлийн мэс заслыг нэг дор амжилттай хийлээ.

 Уг хагалгаанд мэс заслын эмч Б.Жаргалсайхан, эх барих эмэгтэйчүүдийн эмч П.Сэргэлэн, мэдээгүйжүүлгийн эмч Д.Одончимэг болон бусад эмч,  сувилагч нар оролцсон байна.

 Мөн мэс заслын үед УИХ-ын гишүүн, МУ-ын Хүний гавьяат эмч, АУ-ны доктор, профессор Ж.Чинбүрэн, Амгалан амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал, Клиникийн профессор, Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх зэрэгтэй эмч Ц.Батболд нар мэргэжил арга зүйгээр хангаж, зөвлөн ажиллалаа.

Нэг удаагийн мэдээгүйжүүлэг, дурангийн мэс заслын шархаар 2 өөр төрөл /хэвлийн хөндийн болон бага аарцгийн хөндийн эрхтнүүдийн/-ийн мэс заслыг нэг дор хийсэн нь үйлчлүүлэгчид ээлтэй тусламж үйлчилгээ болж байгаа юм.

Энэхүү үйлчлүүлэгч нь тус эмнэлгийн Амбулаторийн тасагт 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах үед дээрх эмгэгүүд оношлогдсон бөгөөд ийнхүү нэг дор хийгдсэн мэс заслаар эрүүл саруул болоод байна.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ