ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ 3-САРЫН 31 ХҮРТЭЛ СУНГАЖЭЭ

2022-01-04 494 0

Архангай аймгийн Засаг даргын захирамжаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллах хугацааг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгажээ.Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд коронавируст халдварын “Улбар шар” түвшинд жагсаал цуглаан, найр хурим, цайллага, хүлээн авалт, бүх төрлийн баар, өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа, цахим автомат тоглоомын газар, соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, спорт заал, бүх төрлийн бүжгийн клубийн заалыг танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр ажиллуулах захирамж хэвээр үйлчилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ