
Барилга хот байгуулалтын яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар 12399 иргэн жилийн зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдаад байна.
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний 10 сарын эцсийн байдлаар Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр нийт 868.5 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна.