ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-05-23 482 0

Монгол Улсын Шадар сайдын Сэлэнгэ аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээ, Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 6 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд тус аймагт зохион байгуулахтай холбогдуулан өнөөдөр аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн шуурхай хуралдааныг зохион байгууллаа. Өргөтгөсөн шуурхай хуралдаанд аймгийн Онцгой комиссын гишүүд, холбогдох байгууллагуудын удирдлага танхимаар, сумдын Онцгой комиссын гишүүд бүрэн бүрэлдэхүүнтэйгээр цахимаар хамрагдлаа.

Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн ажлуудын явцын талаар танилцуулж, бэлтгэл хангах ажлын хэсгүүдийн төлөвлөгөөг батлуулж хэрэгжилтийг ханган ажиллахыг анхаарууллаа.

Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Лхагвадорж иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг сайтар хангуулж, үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг ажлын хэсгүүдийн дарга нарт үүрэг болголоо.

Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн ОБГ


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ