ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцын Засгийн газар хоорондын 14 дүгээр ээлжит чуулганаар “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэх шийдвэрийг гаргаж, Монгол Улсаас тус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 15 дахь өв болсон билээ![]()

Монголчууд олон мянган жилийн турш өвлөн уламжилж, хадгалж ирсэн өв уламжлалаа хадгалах, хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгоор 8 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд “Айраг фестиваль – 2024” үйл ажиллагааг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Дондогийн булагт зохион байгуулав![]()
Үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр хэрэглэгчдэд хүргэх зорилгоор “Айраг фестиваль – 2024”-д айраг, сүү, цагаан идээний дотоодын сав суулганы үзэсгэлэн худалдааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Сав Баглаа Боодол Үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо хамтран зохион байгууллаа![]()

Тус үзэсгэлэн худалдаанд хүнсний зориулалтын хуванцар болон ган сав үйлдвэрлэгч 4 аж ахуйн нэгж нийт 10 гаруй нэр төрлийн 1600 гаруй бүтээгдэхүүнээр оролцож, 20 орчим сая төгрөгийн борлуулалт хийсэн байна![]()

