Монгол Улсын хүн амын хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, эрүүл хүнсээр ард түмнээ хангах хариуцлагатай ажилд эх орныхоо өнцөг булан бүрд цаг наргүй хүчин зүтгэж яваа тариаланчид маань эрүүл хөрсөнд тарьж ургуулсан намрын ургацаа хурааж дууслаа. Байгаль дэлхий нар, хураа хайрлаж, тариаланчдын дусалсан хөлс бүр шинэ ургацийн хүнс болон иргэдийн гарт очиж байна.
“Атар газар” эзэмшсэний 65 жил, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд, бүтээсэн “Алтан намар”-ын түрлэг “Аав тариа хоёр” болон эгшиглэлээ.

