Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг #монголдзочлохжил болгон зарлаж ажилласаар байна. 2023 онд 651061 жуулчин хүлээн авч $1,300,000,000 ам.долларыг тус салбарт бий болгож Монгол Улсын Тэрбум доллар давсан хоёр дах салбарыг бий болгосон.
2024 онд #GOMONGOLIA уриан дор Монгол Улсыг сурталчлах ажлыг хийж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Oyunerdene Luvsannamsrai манлайлаар аялал жуулчлалын салбарын сэргэлт явагдсаар байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо хуралдлаа. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг шийдвэрлэлээ.

Аялал жуулчлалын бүс, олон улсын болон улсын чанартай авто зам дагуу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шинээр барихаар төлөвлөж буй ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын чиглэлээр газар олгох шаардлагатай байршилын жагсаалтыг гаргах
Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг 5 жил болгон сунгах асуудлыг судалж, шийдвэрлэх
Дотоодын нислэгийн тоог шаардлагатай чиглэлд нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, хөрөнгө оруулалт, зээлийн дэмжлэг олгох, жуулчин тээврийн авто машиныг Техник ашиглалт, үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан “Жуулчин тээвэр”-ийг нийтийн тээврийн ерөнхий ангиллаас ялган тусад нь ангилах
Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны дараагийн ээлжит хуралдааныг Хэнтий аймгийн Биндэр сум дахь “Их Хуралдай” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах


