Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд 2026 оны 01 дүгээр сарын 15–16-ны өдрүүдэд аймгийн аварга шалгаруулах бүсийн “Тэмээний уралдаан” болно.
Тус арга хэмжээний хүрээнд тэмээний уралдаан, тэмээчдийн баяр, малчид төлчдийн зөвлөгөөн зохион байгуулагдах бөгөөд бүс нутгийн малчид, тэмээчид өргөнөөр оролцох юм.

Уралдааны зорилго нь тэмээний соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, малчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, өвлийн аялал жуулчлалыг дэмжих юм. Арга хэмжээг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нээлттэй Засаг Нэг Баянхонгор, Баянхонгор аймгийн Соёл, Урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар хамтран зохион байгуулж байна.

