Нийт нутгаар цас их орж хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг Архангай аймагт ажиллаж байгаа.
Энэ хүрээнд УОК-ын дэд дарга, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нараар ахлуулсан хамтарсан баг Булган суманд ажиллаж, сумын онцгой комиссыг хуралдуулан, цаг үеийн талаарх мэдээллийг нь сонсож, улс, аймгийн нөөцөөс сумын нийт малчин, мал бүхий 702 өрхийн тоогоор буюу 17тн тэжээлийг үнэ төлбөргүй олгож, сумын төвд хүргэж өгөхөөр боллоо.

Мөн сумын Онцгой комиссын үйл ажиллагаанд 1тн дизель түлшийг үнэгүй олголоо.
Эх сурвалж: Архангай аймгийн ЗДТГ

