Энэ удаагийн хэлэлцүүлэгт эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, сувилагч, багш, ажилтнууд оролцож байна. Тэд хойд бүсийн хөгжлийн бодлогод эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа асуудлуудыг хэрхэн тусгахаа ярилцаж байна.

Хойд бүсийн хувьд аж үйлдвэрийн цогцолбор, аялал жуулчлалын тэргүүлэх чиглэл, хөнгөн үйлдвэрлэл, сум дундын жижиг, дунд бизнес гээд эдийн засгийн солонгорсон суурьтай гэдгээрээ манай улсын тэргүүлэх бүс болох бүрэн боломжтой.

Бүсийн хөгжил бол улс орныг стратегийн хувьд жигд хөгжүүлэх алтан боломж.

