Гамшгаас хамгаалах “Команд штабын сургууль”-ийг зохион байгуулна

2026-04-14 3 0

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10, 29.1.19, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.4 дэх заалтууд, Монгол Улсын Шадар сайдын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр баталсан “Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургууль зохион байгуулах хуваарь, төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах хүрээнд эрүүл мэндийн салбарын хэмжээнд “Команд штабын сургууль”-ийг 2026 оны 05 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Уг сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд эрүүл мэндийн салбарын байгууллагуудыг нэгдсэн мэдээллээр хангах, зохион байгуулалтын чиглэлээр мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газартай хамтран сургалт зохион байгууллаа.

Сургалтад Эрүүл мэндийн яамны бие бүрэлдэхүүн, харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл оролцов.

“Команд штабын сургууль” нь эрүүл мэндийн байгууллагуудын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, шуурхай штабын үйл ажиллагааг жигдрүүлэх, удирдах бүрэлдэхүүний гамшгийн үеийн шийдвэр гаргах чадавхыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах тогтолцоог боловсронгуй болгох, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, ажилтан алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангахад чиглэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ