ДАРХАН-УУЛ АЙМАГ ХҮҮХДИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХАД ЭНЭ ОНД 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН…

2025-01-15 222 0

ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих” төслийн дараагийн үе шатыг Дархан-Уул аймагт эхлүүлэхээр санал хүргүүлээд байгаа билээ.

Төслийн урьтал нөхцөлийг судлах, аймгийн хүнсний хангамж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчин, нөхцөлтэй танилцах ажлын хүрээнд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар хамтран Дархан-Уул аймагт ажиллаж аймгийн засаг дарга, Хүнс хөдөө аж ахуйн газар, Боловсролын газруудтай уулзалт зохион байгуулж хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэрэгжилттэй танилцав.

Уулзалтын үеэр хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулах хүрээнд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар орон нутгийн зүгээс танилцуулав. Үүнд:

-Орон нутгийн зүгээс боловсролын салбарт шийдвэрлэсэн 5,4 тэрбум төгрөгийн 47,6 хувь буюу 2,57 тэрбум төгрөгийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулахад төсөвлөсөн

-Тус аймагт “Боловсрол 2032” хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд аймгийн төсвийн 30-35 хувийг хүүхдийн хөгжил, аюулгүй байдал, сургалтын орчин сайжруулах ажилд тогтмол зарцуулж байна

– Боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулахаар Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын захирамжаар “Эрүүл Хүнс-Тэнцвэртэй хооллолт” төслийн нэгж байгуулан Боловсролын газрын дэргэд ажиллуулж эхэлсэн

– Сургуулийн гал тогооны түрээсийн гэрээг дуусгавар болгох хүрээнд 1,5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авахаар шийдвэрлэсэн

– Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гал тогоог сайжруулах хүрээнд 373 сая төгрөг шийдвэрлэсэн

– Сүү хөтөлбөрийн хүрээнд 6-12 ангийн 12440 хүүхдэд 7 хоногт 2 удаа сүү олгохоор 658 сая төгрөг шийдвэрлэсэн зэрэг үйл ажиллагааг төлөвлөсөн байна.

Энэ сарын 30, 31-ний өдрүүдэд судалгааны баг тус аймагт ажиллана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ