Зүүн бүсийн Мал эмнэлгийн лаборатори байгуулахад дэмжиж ажиллахыг хүслээ

2026-01-08 19 0

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн өнөөдөр (2026.01.08) Хэнтий аймгийн Мал эмнэлгийн газарт ажиллаж,  тулгамдаж буй асуудлын талаар сонсов.

Улсын төсвөөс санхүүжүүлдэг гоц халдварт, зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын үйлчилгээний хөлсийн үлдэгдэл 2.1 тэрбум төгрөгийг шийдвэрлэж өгөх, аймгийн хэмжээнд жилд дунджаар 300 гаруй дуудлага ирдэг тул туулах чадвартай авто машины хэрэгцээтэй байгааг байгццллагын удирдлага танилцуулав.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгасны дагуу Хэнтий аймагт мал, амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах дэд төв байгуулна гэж заасны дагуу “Зүүн бүсийн лаборатори байгуулах зорилт тавин, зураг төсөл ажиллаж байна гээд дэмжиж ажиллахыг хүслээ. Зураг төслийн  ажил хийгдэж шатандаа байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ