МИАТ ТӨХК СӨҮЛ ЧИГЛЭЛИЙН ОРОЙН НИСЛЭГҮҮДДЭЭ 1+1 ҮНЭГҮЙ ТИЙЗИЙН УРАМШУУЛАЛ ЗАРЛАЛАА

2024-04-01 172 0

Өнөөдөр буюу 2024.04.01-нээс 2024.04.30-ны өдрийг дуустал хугацаанд МИАТ ТӨХК Сөүл чиглэлийн оройн нислэгүүддээ 1+1 үнэгүй тийзийн урамшуулал зарлалаа.

– Тодруулбал, хоёр зорчигч хамтдаа тухайн чиглэлийн оройн нислэгүүдэд тийз худалдаж авах тохиолдолд эхний зорчигч тийзийн үнээ бүрэн төлж, хамт зорчих нэг зорчигч нь зөвхөн такс, хураамж төлөөд ҮНЭГҮЙ тийзээр зорчих боломжтой.

-Урамшуулалд хамрагдаж буй зорчигчдын явах, ирэх нислэгийн өдрүүд нь ижил байх шаардлагатай.

-Бусад хөнгөлөлтүүдийг давхардуулан эдлэх боломжгүй.

-Үнэгүй тийзээр зорчиж буй зорчигчид Blue Sky Mongolia-н миль хуримтлагдахгүй болохыг анхаарна уу. Суудлын тоо хязгаартай. Дэлгэрэнгүй мэдээллийг: +976 11 333-999 дугаараас авна.

Эх сурвалж: МИАТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ