Мотоциклтой зам тээврийн осол, хэргийн гол шалтгаан нь хурд хэтрүүлж онхолдох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох, бүрэн бус тээврийн хэрэгсэл унаж, ашиглах, үл хөдлөх зүйл мөргөх зэргээр үйлдэгдсэн бол хамгаалах малгай хэрэглээгүй улмаас толгойдоо гэмтэл авах, ууц нуруу, гар хөл нь хугарах зэргээр амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол буурахгүй байгаа гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Мөн зуны урин дулааны улирал ирж байгаатай холбоотойгоор мотоциклтой хөдөлгөөнд оролцох нь ихсэж байгаа тул хамгаалах малгай хамгаалалтын хэрэгслийг зүүж хэвшихийг зөвлөж байна.

