Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Азийн хөгжлийн банкны (АХБ) техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр “ТА10201-МОН: Сумдад эд хөрөнгийн эрхийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг цахимжуулах, нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээг бэхжүүлэх, төвлөрлийг сааруулах” төслийг 2024 оны 4 дүгээр сараас амжилттай хэрэгжүүлж байна.
Энэхүү төсөл нь эд хөрөнгө, хуулийн этгээдийн эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээг сайжруулах замаар төрийн үйлчилгээний цахимжилт, хүртээмжийг сайжруулж, төвлөрлийг сааруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой.
Төслийн хүрээнд Эд хөрөнгө, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн системийг өргөтгөх, сайжруулах хөгжүүлэх ажлын хүрээнд мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээний компани сонгон шалгаруулах зар АХБ-ны систем дээр зарлагдсан тул сонирхсон хуулийн этгээд доорх линкээр орж ажлын дэлгэрэнгүй удирдамжийг авна уу.
https://selfservice.adb.org/…/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp…
Сонирхсон хүмүүс материалаа Азийн хөгжлийн банкны вэбсайтад хандаж, өөрийн нэр дээр нэвтрэх эрх үүсгэн, бүх материалаа Англи хэл дээр оруулна.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр.
Жич: Сонгон шалгаруулалтыг Азийн хөгжлийн банкны худалдах авах үйл ажиллагааны бодлого, журмын дагуу Азийн хөгжлийн банк бие даан
зохион байгуулах бөгөөд та бүхэн тодруулах асуулт байвал дээрх линкээр орж, холбогдох цахим шуудангаар тодруулга авна уу.

