Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 87 хувь нь ямар нэгэн банканд зээлтэй, нэг зээлдэгчийн дундаж зээлийн хэмжээ 8.6 сая төгрөг байдаг гэх судалгаа бий. Харин зээлтэй иргэн нас барсан тохиолдолд тухайн зээл ар гэрт нь өрийн дарамт болж үлдэх тохиолдол бий. Хөдөлмөрийн насны иргэдийн дийлэнх нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг боловч түүнийхээ үр шимийг хүртэж чадахгүйгээр хорвоог орхих иргэд цөөнгүй.
Тэгвэл иргэн Ө.Манжил нийтийн өргөдөл, гомдлын систем болох /https://d.parliament.mn/-д “НДШ төлөгч нас барсан тохиолдолд зээлийн үлдэгдлийг нийгмийн даатгалын санд хуримтлагдсан мөнгөн дүнгээс нь төлөх тухай хуулийн төсөл санаачлах санал гаргажээ. Уг саналыг 100,000 иргэн дэмжиж гарын үсгээ зурсан тохиолдолд хууль санаачлагчийн зүгээс уг асуудлаар хуулийн төсөл боловсруулах эрх зүйн зохицуулалттай.
Та дараах холбоосоор орж уг хуулийн төсөл санаачлах саналтай танилцаж, дэмжиж байвал цахимаар гарын үсэг зурж дэмжих боломжтой юм байна.

