Нөөцийн үхрийн мах нэг килограмм нь 11,350, хониных 8,900, ямааных 6,700 төгрөгөөр зарагдана

2024-03-11 244 0

Нөөцийн махны худалдааг өнөөдрөөс эхлэн 9 дүүргийн 375 цэгээр эхлүүлээд байна. Энэ жил үхрийн мах 11,350, хонины мах 8900, ямааны мах 6700 төгрөгөөр борлуулагдана.

Бэлтгэн нийлүүлэлтийг Агро нэгтгэл трейд ХХК, Мах импекс ХК, ХКҮ ХХК, И Эн Пи ХХК, Чойбалсан групп ХХК, Стандарт мах ХХК, Булган мах маркет ХХК -ууд нийт 6337,5 тн махыг нөөцөлж бэлтгээд байна.

Үхэр болон хонины мах жижиглэнгээр борлуулагдах бол ямааны мах өргөтгөсөн худалдаагаар борлуулахаар төлөвлөөд байна.

Эх сурвалж: УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ