Онцгой байдлын газрын дарга, “ДСЦТС” ХК-ийн гүйцэтгэх захирлын баталсан “Сар шинэ-2026” нэгдсэн арга хэмжээний удирдамжийн хүрээнд Гал түймрийн улсын хяналтын байцаагч “ДСЦТС” ХК-ийн ажилчидтай хамтран Галын аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, аймгийн хэмжээнд гарч буй гал түймрийн тоо хохирлыг бууруулах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг, төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар сумын 3 дэд станцад зохион байгуулан ажиллалаа.

Тус арга хэмжээ нь үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх, аюулгүй байдлыг хангах боломжийг бүрдүүлж байна.


