СУМДЫН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2025-01-21 344 0

Говь-Алтай аймгийн засаг дарга сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Тамгын газрын дарга, Санхүү албаны дарга нарт 2025 оны 01 сарын 20-22-ны өдрүүдэд нэгдсэн сургалт зохион байгуулж байна.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, холбогдох хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, улс, аймаг, салбарын хэмжээнд шинээр хэрэгжиж буй хууль тогтоомж, дүрэм журмын талаар мэдээлэл өгөх болон Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой юм.

Сургалтад аймгийн Засаг дарга Г.Чинбат оролцож Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, хөгжлийн төлөвлөгөө, сумдын удирдлагуудын цаашид баримталж ажиллах чиглэлийн талаар мэдээлэл хийлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ