Монгол орон даяар сүүлийн хэдэн жил болоогүй хүнд өвөл тохиож, тусламжийн аянд шилжсэн билээ. Ялангуяа Сүхбаатар аймгийн ихэнх сумд шилэн зудтай малын хорогдол ихтэй байгаа билээ.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан шуурхай 6-р бүлгийн бүрэлдэхүүний хариуцан ажиллаж буй Сүхбаатар аймагт Улсын Онцгой комиссоос үнэ төлбөргүйгээр олгосон 148 тонн хивэг, тэжээл, хүнсний багц бүтээгдэхүүнийг аймгийн Цэргийн хүрээний анги байгууллагын алба хаагчид буулгаж хураан, сумдад хуваарилах ажил эхэлж байна.


